The Art Of Living Mongolia

Гүрүдэв Шри Шри Рави Шанкар багшийн мэдлэгийг Монгол хэлээр орчуулан, дуу оруулж хүргэж байна #Gurudev #SriSri #Mongolia


The Art Of Living Mongolia

Жинхэнэ энх тайвны хүч бол зүрхний энэрэл, сэтгэлийн ухаарал юм. 💫

Өнөөдөр Gurudev Sri Sri Ravi Shankar
Humanitarian of the Year Award-аар шагнагдлаа. Дэлхий дахины энэрэл, эв нэгдэлд зориулсан насан туршийн үйлсийнх нь төлөө. 🌍

#Peace #Love #Wisdom #HumanitarianAward #Gurudev #SriSriRaviShankar #Compassion #ArtOfLiving

8 months ago | [YT] | 18

The Art Of Living Mongolia

Гүрүдэйв Шри Шри Рави Шанкар багшийн тухай ном Монгол хэл дээр орчуулагдаад борлуулагдаж байгаа. Та хүргэлтээр болон өөрийн ойр номын дэлгүүрээс аваарай. Нэгдсэн Төв 8003-1007 9965-1000

1 year ago | [YT] | 16

The Art Of Living Mongolia

"The Art of Living" нь 1981 онд Гүрүдэв Шри Шри Рави Шанкар байгуулсан ОУ-ын нийгэмд үйлчилдэг хүмүүнлэгийн байгууллага юм. Энэхүү байгууллага нь хүмүүсийн амьдралын чанарыг сайжруулах, оюун санааны болон сэтгэлзүйн эрүүл мэндийг дэмжих зорилготой үйл ажиллагаа явуулдаг.

Үндсэн үйл ажиллагаа:
1. Амьсгалын техник: "The Art of Living" нь Сударшан Крия гэх амьсгалын техникийг сургадаг. Энэ техник нь стрессийг бууруулж, сэтгэлзүйн тэнцвэрийг сахихад тусалдаг.

2. Сургалт ба семинар: хүмүүст зориулсан олон төрлийн сургалт, семинаруудыг зохион байгуулдаг. Эдгээр нь стрессийг удирдах, сэтгэлзүйн эрүүл мэнд, харилцааны ур чадварыг сайжруулах зэрэг сэдвүүдийг хамардаг.

3. Хүмүүнлэгийн төслүүд: ядуурал, боловсролын дутагдал, эрүүл мэндийн асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн олон хүмүүнлэгийн төслүүдийг хэрэгжүүлдэг.

4. Оюун санааны хөгжил: бясалгал, иога, оюун санааны хөгжил дэвшилд чиглэсэн сургалтуудыг санал болгож, хүмүүсийн дотоод тайван байдлыг хөгжүүлэхэд тусалдаг.

Дэлхий дахинд тархсан: "The Art of Living" нь дэлхийн 180 гаруй оронд үйл ажиллагаа явуулж, сая сая хүний амьдралд эерэг өөрчлөлт авчирсан. Энэхүү байгууллага нь энх тайвныг дэмжиж, олон улсын хэмжээнд нийгмийн эв нэгдлийг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулсаар байна. Гүрүдэйв Шри Шри Рави Шанкарын удирдлага дор "The Art of Living" нь хүмүүсийн амьдралыг илүү аз жаргалтай, утга учиртай болгоход чиглэсэн олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлсээр байна.

Монгол дахь Нэгдсэн Төв - 80031007 99651000

1 year ago (edited) | [YT] | 10